Thursday, May 14, 2009

LeopardXP BricoPack v1.0

LeopardXP BricoPack нэртэй энэхүү программ нь энгийн Windows XP-ний харагдах байдлыг Америкийн Apple Inc. корпорациас гаргасан Mac OS X Leopard үйлдлийн системтэй адилхан болгон хувиргадаг байна. Ажиллагааны хувьд Windows XP хэвээрээ боловч гадаад харагдацын хувьд яг л Mac-ыг ашиглаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд menu bar тань дэлгэцийн дээд хэсэгт байрлаж, start цэсний icon Apple брэндийн лого болон хувирна. Мөн таны хамгийн их ашигладаг хэрэгтэй программуудыг тань маш хурднаар, шууд нээх боломжийг агуулсан алдарт Dock багаж ч таны гарт байна.


No comments:

Post a Comment